Friday, February 15, 2008

Атаархал

Монголчууд бид яагаад бие биеэндээ атаархуу байдаг юм бол ?
Гэхдээ цагаахан гамгүй атаархал бол байх л асуудал байх л даа ? Хор шартайгаар муу муухайгаар атаархаж хорсоно гэдэг хамгийн тэнэг асуудал байх гэж би бодож байна л даа. Нэг нэгэндээ тус дэм бол сайн яваа нэгэнээ дэмжиж баймаар гэтэл үгүй шоо аль болох муу муухайгаар хэлж хэл ам хийж татаж чангааж унагаах гэж оролддог. Энэ занг л би ерөөсөө байх ёсгүй гэж бодож байна. Та бүхэн энэ талаар сэтгэгдэл ээ бичээрэй.

Monday, February 4, 2008

Нэгэн бичлэг нэмий дээ.

Ойрд бичлэг нэмээгүй удаж ээ. Он гарснаас хойш архины хорио энэ тэр гээд л би гэдэг хүн ажил амьдрал гээд л завгүй явж явж сая л нэг Багш нарын баярыг тэмдэглэх шив дээ. За тэгээд үеийн хэдэн найз нартайгаа нийлээд нэгэн Караоке-д орж суув аа. Гэтэл Боргио 1500 гэсэн үнэтэй байсан юм. Яг тооцоо хийх болсон 2000 гэдгийм даа. За тэгээд 1500 гээд биччихсэн байсан меню буюу үнийн саналын цэсийг нь хайгаад олсонгүй дээ. монголчууд бид нэг нэгэнээ ингэж л хуурч мөнгө олж амьдрах гэж харааж харааж төлөөд л гарлаа даа. Инээдтэй нэгэн оройг ингэж өнгөрөөв хөө.

Tuesday, December 25, 2007

дараагийн бичлэг

Бидний хэдэн найз нар юунаас болоод яагаад муудалцсан талаар бичиж байгаа билээ. Тэгээд л найз нар маань бүгд л ажил амьдралтай болчихсон байгаа шоо дээ. Нэг найз маань 100 айлд барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг боломжийн амьдарч байгаа гэж үздэг юм гэтэл тэр маань бидэнд гомдод мэдүүлээд эхэлдгийн байна даа. Энэнд эхлээд дуугүй л суугаад байлаа нилээд юм ярьж байна аа. 100айлд байдаг болохоор нь намайг тоодоггүй л гэнэ ирж уулзадггүй би дандаа та хэдийг асууж утас цохиж бас ч гэж уулзъя гэж дууддаг гэнэ дээ. Эндээ нэг муу дэлгүүр ажиллуулж байдгийн хувьд та хэдээс гуйхгүй амьдарч байна гээд л сүүлдээ баян ядуугаараа ялгарсан асуудал болоод л хувирчихсан даа. За ингээд л маргалдах сэдэвтэй болж бас ч хүү жаахан ууцгаасан хүмүүс хоорондоо муудалцаад л сүүлдээ хэн хэнийхээ дээр гарч дуусгахын тулд зодоон болов. Иймэрхүү л асуудал үүссэн юм за тэгээд сайн найзууд болох гэж дахиж архи үргэлжлүүлж уугаад өглөө болгов нэг сайхан хоол хийж идээд дахиад л архи уув. нэг иймэрхүү байдлаар 2 өдөр болов. За ингээд маргааш нь яагаад гэдэг асуултыг өөртөө тавьж гэртээ өнжив. Яагаад бидний найзууд ингэдэг гэж үү ? бусад хүмүүст ч гэсэн өөр өөрийн гэсэн найзууд байж байгаа тэд яадаг бол гэсэн бодол төрөөд энэхүү блогоо бичиж нээж байна аа ?

Monday, December 24, 2007

Эхний бичлэг

за ингээд нэгэн шинэ нэртэй блог үүсгээд бичлэг нэмэх гээд л суужына даа. Яагаад ийм блог нэртэй блог үүсгээд бичлэг нэмэх вэ гэвэл нилээд урт түүх бичих болоод байна л даа. Товчхон дурдахад 10н жилийн 1-р ангиасаа анхлан найзалсан 4 найзын тухай юм л даа. Өдий болтол хамт л амьдарч бүүр хамт их сургуульд сурч төгссөн юм. Өнөөдөр хэн хэн маань өөрийн гэсэн ажил мэргэжилтэй хүмүүс болчихсон авгайтай хүүхэдтэй сайхан л явж байгаа. Бид хэд байнга уулзалдах нь ховор болчихож. Саяхан 3 найзтай уулзаж хамт нэг өдөр байлаа. Гэтэл бид 4 хоорондоо маргалдаад бүүр зодоон хийгээд сүүлдээ эргэж хамтдаа архидаад бүтэн нэг өдөр талыг өнгөрөөв. за тэгээд гэртээ ирээд болсон үйл явдлыг эхнээс нь эргээгээд тунгааж бодоод ер нь нэг блог нээгээд бичье найз болон андууд маань юу гэж бичих нь санал зөвлөгөө авий гэж бодлоо.